Сургууль нь Allsons Inn зочид буудлын дээд давхарт байрладаг ба аюулгүй, 24 цагийн харуул хамгаалалттай. Утасгүй интернэт, фитнесс заал /өөрөө төлбөрөө төлөх/, амрах хэсэг, хурлын танхим, уншлагын өрөө гэх мэт зүйлсээр хангагдсан. Олон төрлийн зориулалтай орон зайд төгсөлтийн баяр, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах боломжтой.